NBA-ийн аваргын төлөөх “Финикс санс”, “Милуоки бакс” багийн тоглолт өчигдөр эхэллээ. Цувралын эхний тулаанд талбайн эзэн баг итгэл төгс ялалт байгуулав. 16 жилийн дараа, таван өөр баг тоглож, олон олон ялагдлыг туулж өнгөрүүлсний эцэст анх удаа финалд шалгарсан К.Пол багаа тэргүүлэн хожилд хүргэжээ.
2018-2019 оны улиралд “Фи- никс” багийн дасгалжуулагчийн багт ажиллаж байсан, өдгөө NCAA-ийн “Мемфис тайгерс” багийн туслах дасгалжуулагч К.Топперт финалын талаар ямар таамаг дэвшүүлснийг сонирхуулья.
-Хэрэв аваргын төлөө цуврал зургаан тоглолт болж сунжирвал “Финикс”-ийн сэлгээнийхэн сайн учраас багаа аваргалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнээс гадна цувралын хувь заяаг тодорхойлох гол хүчин зүйл нь К.Пол байх болов уу. Тэр аваргын цомоо алдвал дэндүү харамсалтай явдал болно. Тэрбээр тоглолт бүрт өөрийгөө бүрэн дайчилж, олдсон боломжийг олдохгүйг ихээхэн хичээнэ.
“Финикс” - “Милуоки” 118:105 (30:26, 27:23, 35:27, 26:29)
Финикс: Пол (32 оноо), Букер (27), Эйтон (22 + 19 самбар)
Милуоки: Миддлтон (29 оноо), Я.Адетокунбо (20 + 17 подборов), Б.Лопес (17)
“Дорнод” бүсийн аварга “Милуоки”-гийн талаар та юу хэлэх вэ?
-Лидер нь байхгүй ч сайн тоглож, ялж чадна гэдгээ М.Буденхолзерын залуус “Атланта”-гийн эсрэг цувралд харуулсан. Яннисын гэмтэл ноцтой бол тэр энэ цувралд төдий л жинтэй үүрэг гүйцэтгэж чадахгүй байх. “Бакс”-ын холын зайн шидэлтийн оновч сайн биш ч довтолгоо нь олон хувилбартай гэдгийг мартаж болохгүй.
-“Финикс”-ийг финалд шалгарна гэж олон хүн таамаглаагүй байх. Тэдний амжилтын нууц юу бол?
-Олон хүчин зүйл давхацлаа гэж бодож байна. Д.Букер, М.Брижес, Д.Эйтон гэсэн гурван чухал тоглогч нь маш сайн байна. Тэдний эл өсөлтөд К.Пол ихээхэн нөлөөлсөн гэдгийг хэлэх нь зүйтэй. Хашир туршлагатай Ж.Краудер багийн хамгаалалтыг нэг шат ахиуллаа. Сэлгээнээс К.Пэйн, К.Жонсон, Д.Шарич нар ихээхэн үр дүнтэй тоглож буй.
-“Дорнод” бүсийн плей-оффын талаар та юу хэлэх вэ?
Ялагч нь долоо дахь тоглолтод тодорсон хагас шигшээгийн хоёр цуврал энэ бүсэд боллоо. Т.Янгийн супер тоглолт, “Никс”-ийн сэргэлт гээд ярих юм ихтэй плей-офф байсан. Гэхдээ Кайри, Харден гэмтээгүй бол “Бруклин” аваргалах байсан гэж бодож байна.