Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар өнөөдөр их хэмжээний бороо орох тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Монголын археологийн үнэт олдворын өлгий нутаг болох тус аймагт хур тундас маш бага ордог билээ. Хөрсний өнгөн хэсэг нь хатуурч, ус шингээх чадваргүй болсон ч говь нутгийнханд бороо орох нь дээдийн жаргал юм. Уг нь хэдэн өдөр дараалсан шиврээ бороо говийн хатуу хөрсийг зөөллөж, шингэж чадвал олон төрөл, зүйлийн ургамал ургах гээд усаа хүлээн хөрсөн доороо буй юмсан хэмээн Биологийн ухааны доктор Л.Амгалан цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.