Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы сэргээн босголтын зээлийн банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн “Дэд төсөлд хамрагдсан Улсын тусгай хамгаалалтай газруудад тээврийн хэрэгсэл нийлүүлэх” ажлын хүрээнд хоёр хүний суудалтай, дөрвөн дугуйтай мотоциклийг БОАЖЯ-нд хүлээлгэн өглөө.
Тодруулбал, АНУ-д үйлдвэрлэгдсэн 2020 оны “Яамаха Волверин Х2” маркийн туулах чадвар сайтай таван ширхэг тээврийн хэрэгслийг Улсын тусга хамгаалалттай газрын Отгонтэнгэр, Хан Хэнтий, Хангайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаанд нийлүүлэх юм. Ийнхүү байгаль хамгаалагчдыг тээврийн хэрэгслээр хангасан нь бартаа саад ихтэй, дэд бүтэц хөгжөөгүй тусгай хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа, мониторингийн ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн холбогдох албаныхан үзжээ.