Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сeмsн нутагт байрлах нэгэн айлын хашаанд өнгөрсөн тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн баавгайн бамбарууш ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн үед бамбарууш бие даан амьдрах чадваргүй байсан учир тус аймгийн удирдлагууд болон Байгаль орчны газрынхан, байгаль хамгаалагчид хамтран тэжээхээр болсон юм. Энэ талаарх мэдээлэл гарснаас хойш иргэд төөрсөн бамбаруушийг "Борхүү" хэмээн нэрлэх болсон. Тэгвэл Борхүү өдгөө 2-3 сартай, 16-17 килограмм жинтэй, өөрөө бие даан амьдрах чадвартай болсон гэнэ. Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруйн хугацааг өнгөрүүлсэн бамбаруушийг өнөөдөр ой, тайгад нь буцаан тавьжээ. Байгальд буцаан нутагшуулах ажлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрынхан болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон хамтран зохион байгуулсан гэнэ. Ингэхдээ Эрдэнэбулган сумын төвөөс 60-70 километрийн зайд орших ой, хөвчид тавьжээ.