Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах Цагаан-Эрэг гэх газар орчмын Улиастай голыг гурван хүн гатлах гэж байгаад нэг нь осолдсон тухай дуудлагыг өчигдөр 13.36 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 31 километр замыг туулан 14.30 цагт Улиастай голд очиж, Чингэлтэй дүүргийн харьяат 31 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн гэнэ. Үүний дараа 15.10 цагт тус иргэний цогцсыг олсон бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Дээрх гурван иргэн голыг явганаар гаталж байсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.