Хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгийн анхны видео дуудлагыг бий болгожээ. Иргэд 1800-0724 дугаарт хандаж өөрт хэрэгцээтэй мэдээлэл авч, үйлчлүүлэх боломжтой. Тухайлбал, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсрол, сургалт, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний талаар мэдээллийг мэргэшсэн зөвлөхүүд өгнө. Өөрөөр хэлбэл, зайнаас зөвлөн туслах төвийн мэргэшсэн операторууд танд ХНХЯ-ны салбар агентлагуудын үйл ажиллагаатай холбоотой бүхий л төрлийн мэдээ мэдээллийг хүргэнэ. Иргэд утас эсвэл компьютер ашиглан Twitter, Facebook, Viber, Telegram, Duudlaga.mn болон Duudlaga аппликэйшн ашиглан тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авч болох нь.