Манай улс агаарын хилээ нээгээд нэг сар болох гэж байна. Гадаадаас ирж байгаа иргэд ямар нөхцөлд тусгаарлагдах болон тусгаарлагдахгүй талаарх мэдээллийг хүргэж байна.
Гадаадаас ирж байгаа хүмүүсийг ямар нөхцөлд тусгаарлах болон тусгаарлахгүй вэ
- Гадаад улсаас ирж байгаа Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинд хамрагдаагүй
- Вакцины бүрэн тун хийлгээгүй
- Вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй хүнийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлаж, 6 дахь хоногт “ПГУ”-ын шинжилгээ авна.
- Эрүүл мэндийн яамнаас “Анхаарал татаж буй хувилбарын мутацлагдсан вирус голомтлон бүртгэгдэж байгаа гадаад улс, орны жагсаалт”-ыг тухай бүр гаргах бөгөөд тус жагсаалтад дурдсан улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд оршин сууж байсан эсхүл 14 хоногийн хугацаанд дамжин өнгөрсөн хүнийг Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн
- Эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд Коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрснээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлаж 6 болон 12 дахь хоногт “ПГУ”-ын шинжилгээ авна. ЭМЯ дээрх жагсаалтыг бэлтгэж байгаа бөгөөд батлагдсан даруйд мэдээлэх болно.
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан хугацаа дуусахад эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, “ПГУ”-ын шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгаж, гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.