Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатоныг амжилттай зохион байгууллаа. Цахим хакатонд 26 баг 100 орчим оролцогч оролцов. Эхний шатанд 26 багаас 10 нь шалгарч бүтээлээ хийсэн бөгөөд эхний 3 байр болон тусгай байр шалгаруулсан. Улмаар шагналт байрт шалгарсан багуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулав. Энэ үеэр тэрбээр “Хөдөлмөрийн зах зээлд ур чадвартай боловсон хүчнийг бэлдэхэд хэвлэлийн салбар, сэтгүүлчидтэй хамтран ажиллах нь маш чухал. Үүнээс гадна манай улсад шинэлэг байдлаар зохион байгуулагдаж байгаа дата мэдээлэл, судалгаанд суурилсан контент бүтээх хакатон зохион байгуулсан нь манай МБС-ын салбарт чухал ач холбогдолтой байлаа. Энэ салбарын нэр хүнд, иргэд олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд ур чадвартай боловсон хүчин бэлдэж чинээлэг дундаж давхаргыг бий болгохын тул, нэмэгдүүлэхийн тулд хамтдаа хичээе" гэв.
Цахим хакатонд шалгарсан багууд.
I байр: EduPro
II байр: Data Labours
III байр: HomeDeus
Тусгай байр: Ирээдүй баг
Эх сурвалж: ХНХЯ