Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Өвөр хужирт гэх газар өчигдөр 00.44 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай дуудлагыг Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Галт сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй хэмээн мэдээлжээ.