Монгол, Герман улсын хамтын ажиллагааны хүрээнд "Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн санхүүжилтээр Отгонтэнгэрийн дархан цаазат газрын аяллын гол чиглэлийн дагуу Алдархаан сумын Даян хэсгийн Хадат аманд дотоод, гадаадын жуулчид буудаллах, байгальд ээлтэй аялах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой отоглох цэгийг байгууллаа.
Тус отоглох цэг нь 36х63 метрийн хэмжээтэй, 18 автомашины зогсоол, 20 майхан барих талбайтай, тэмдэг, тэмдэглэгээ, морины уяа, мэдээллийн самбар, хашаа, ширээ, сандал, сүүдрэвч бүхий ил гал түлэх цэг аж.
Мөн шорлог хийх зуух, галын саравч, сэргээгдэх эрчим хүчний гэрэлтүүлэг, нийтийн ариун цэврийн байгууламж, гар угаалтуур бүхий байгууламжтай гэнэ.