Улаанбаатар хотын ногоон бүсийн хэмжээнд ой, хээрийн түймэр сүүлийн 20 жилийн хугацаанд 210 гаруй удаа гарсан талаар нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Статистик мэдээнээс үзэхэд, 2002 онд хамгийн олон буюу 35 удаа ой, хээрийн түймэр гарсан аж. Харин сүүлийн жилүүдэд буюу 2019 онд дөрөв, 2020 онд таван удаагийн тохиолдож бүртгэгдэж, түймрийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс ой, хээрийн түймрийн тохиолдлын тоо буурсан нь харагдах боловч шатсан газар, нутгийн хэмжээ харилцан адилгүй байна. Тиймээс ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх үйл ажиллагааг төрөөс болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай талаар холбогдох албаныхан мэдээлэв.