Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тодруулбал "Шинэ хичээлийн жил эхлэх үед хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авдгаараа авна. Цаашдаа ЭМЯ, ХНХЯ, БШУЯ хамтарч хүүхдийн хөгжлийн цогц хөтөлбөрийг батлуулж, 0-2 настай хүүхдийн харах үйлчилгээний, ясли, цэцэрлэгийн талаарх асуудлыг УИХ-аар хэлэлцэх болно" гэв.