Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар ихээхэн хохирол амсаад буй. Өнгөрсөн жил дотоодод халдвар тархаагүй байсан учир манай улсын аялал жуулчлалын салбар бага ч болтугай "амьсгаа" авч дөнгөсөн. Харин өнөө жил дотоодод халдвар хурдацтай тархаж, 17 аймгийн 100 гаруй сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Энэ үед дотоодын аялал жуулчлалыг хэрхэн зохицуулах талаар Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас тодруулав. Тус яамны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан н.Цэнд-Аюуш "Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, тус салбарынхны ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь одоогоор нэн даруй шийдвэрлэх асуудал болоод байна. Манай яамнаас энэ жил дотоодын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, ямар шаардлагын дагуу аялах ёстой талаар нэгдсэн журам гаргасан. Халдвар хамгааллын дүрэм алдагдахгүй байх, хэрэгжүүлэх боломжтой, эсэхийг УОК-оос судалж, шийдвэр гаргана. Хэрэв дээрх боловсруулсан журмыг УОК-оос хүлээн зөвшөөрөх юм бол энэ жил дотооддоо аялах боломж бүрдэх юм" гэв.