Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны байранд их засвар хийж, бүх цонхоо сольж, орчин үеийн стандартад нийцүүлсэн гэнэ. Мөн "Токио-2021" олимпоос "Алтан медаль"-ийг бэлгэдэж алтлаг шар өнгөөр өнгө төрхөө шинэчилсэн хэмээн албаныхан мэдээллээ. Гурван сар үргэлжилсэн эл ажилд 300 гаруй сая төгрөг зарцуулсан аж.