Өнөөдөр зуны туйлын буюу нар буцах өдөр тохиож байна. Эл өдрийг зуны туйл эхлэх өдөр хэмээн Л.Тэрбишийн зурхайд дурджээ. Өнөөдөр нар буцсанаас хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22 болоход дахин тэнцдэг. Харин дараа нь шөнийн цаг уртассаар арванхоёрдугаар сарын 22-нд хамгийн урт шөнө, богино өдөр тохиодог аж. Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг.
Нар буцсанаар хүйтэн болж, сэрүү ордог гэж ойлгох нь бий. Харин нар буцсанаар халууны ес эхэлдэг гэнэ. Тодруулбал, зургаадугаар сарын 22-нд нар буцаж, долдугаар сарын 7-ноос өчүүхэн халж эхэлдэг гэнэ. Үүний дараа буюу долдугаар сарын 22-ноос их халуун эхэлж, наймдугаар сарын 7-ноос намрын урь ордог. Харин наймдугаар сарын 23-наас сэрүү орж, есдүгээр сарын 7-ноос цагаа хяруу унадаг хэмээжээ.