Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Баруун Хиагт гэх газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн жижүүр өчигдөр 16.00 цагт онцгой байдлын газарт ирүүлсэн гэнэ. Улмаар тус аймгийн Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн алба хаагчид 15.20 цагт очиход хээрийн түймэр газар авч байсан бөгөөд 20 минут ажиллаж, унтраасан байна. Түймрийг бүрэн унтраасны дараа тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн гэнэ. Дээрх газар нь Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн зүгт 20 километрийн зайтай оршдог бөгөөд одоогоор хэчнээн га талбай түймэрт өртсөнийг тогтоохоор ажиллаж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.