Олон улсын болон улсын авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбрийг цахимаар авдаг боллоо. Тодруулбал, Улаанбаатар хотын ойролцоох Эмээлт, Хоолт, Налайх, Тэрэлжийн төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагааг цахим болгосон талаар албаныхан мэдээллээ. Иймд иргэд Socialpay, Monpay, E-barimt зэрэг аппликейшнээр нэвтэрч төлөх боломжтой аж.