Удахгүй 3500 хүний багтаамжтай спортын ордон ашиглалтад орно. Тодруулбал, "Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” төслийн хүрээнд 2100 хүний багтаамжтай спорт цогцолбор, 10 замтай усан спортын ордон, хөл бөмбөгийн талбай, техникийн төвийг нэг байршилд барьж буй. Тус ордонд "Азийн Залуучуудын наадам-2023”, “Олон Улсын Залуучуудын ногоон наадам-2025”-ыг зохион байгуулах бөгөөд ирэх долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн хэмээн албаныхан мэдээллээ. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр эл газар нь 60х30 метрийн хэмжээтэй мөсөн гулгуурын талбай, тамирчид, шүүгчдийн хувцас солих өрөө, хэвлэл, мэдээллийн ажилтнуудын өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөө зэрэг зөвхөн уралдаан, тэмцээнд зориулсан 10 гаруй өрөө, тасалгаатай юм.