Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэхийг Казакстан улсаас зөвшөөрлөө. Тодруулбал, Монгол улсад тархаж байгаа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, нислэгийн зөвшөөрөл олгох хугацаа болон нислэгийн хуваарь ийнхүү тулгаж гарлаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Маргаашийн нислэгээр зорчих иргэдийн анхааралд:
- MR21 - Улаанбаатар - Алматы - 11:30 - 13:30
- MR22 - Алматы - Улаанбаатар - 15:00 - 20:40/тухайн орон нутгийн цагаар
- Үнэгүй авч явах гар тээшний хэмжээ - 5 кг, тээш - 20 кг
- Илүү тээш - Улаанбаатар - Алматы - 5 ам. доллар - Алматы - Улаанбаатар - 6 ам.доллар
- Зорчигч бүр ПСР шинжилгээний сөрөг хариутай байх ба тэр нь нислэгт хамрагдах үед 72 цагийн хүчинтэй байх бөгөөд англи хэл дээр хэвлэмэл байдлаар биедээ авч явна.
- Вакцинд бүрэн хамрагдсан болон тусаад эдгэсэн иргэд баримтаа англи хэл дээр хэвлэмэл байдлаар биедээ авч явна. Эдгээр баримтаа jargalmaa@hunnuair.com хаягаар яаралтай илгээнэ үү?
- Вакцинд хамрагдаагүй эсхүл дутуу хамрагдсан иргэд тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байна. 0-5 настай хүүхэд эцэг эхийн ПСР шинжилгээг үндэслэн зорчих бол 05 наснаас дээш зорчигч бүр ПСР шинжилгээ өгнө. Бүртгэл нислэгээс 2 цагийн өмнө эхэлж 1 цагийн өмнө хаах тул та цагтаа ирэхийг анхааруулж байна.