Канад Улсын санхүүжилтээр Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс /UNDP/ “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг Монгол хэрэгжүүлж буй. Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академитай хамтран хэрэгжүүлж байгаа уг төслийн хүрээнд Монгол улсын төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургах тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Тодруулбал, Сингапурын Үндэсний их сургуулийн харьяа Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн сертификаттай тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Төрийн албан хаагчдын бодлого боловсруулах чадвар, хэрэгжүүлэх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн уг хөтөлбөрийн сургалт нь цахим хэлбэрээр явагдах бөгөөд сургалтыг төрийн бодлого боловсруулах аргууд төрийн бодлогыг нийтэд таниулах арга, хэлбэр гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулах аж. Ингэхдээ горьлогч нарт Монгол Улсын төрийн захиргааны албан хаагч байх, төрийн захиргааны албанд тасралтгүй 3-аас дээш жил ажилласан, төрийн захиргааны албаны ахлах түшмэлийн болон түүнээс дээших ангилалд хамаарах албан тушаалд ажилладаг, тэтгэлэгт хөтөлбөрийн цахим сургалтад бүрэн хамрагдаж, бие даан эрчимтэй суралцах боломжтой байх гэсэн үндсэн шалгуур тавьж буй. Сонирхогчид ирэх пүрэв гаргаас өмнө Төрийн албаны зөвлөлд хандах боломжтой аж.