Улсын их баяр наадмыг тохиолдуулж 100 сая төгрөгийн шагналын сантай тойргийн аварга шалгаруулах “Үндэсний бөх-Үнэт өв” барилдааныг энэ сарын 18-25-нд Тэрэлжийн “Ред рок” амралтын газарт зохион байгуулахаар болжээ. Барилдаанд аймаг тус бүрээс нэг бөх оролцох бөгөөд нийт 32 бөх барилдана. Шалгарч үлдсэн 11-ийг нь цолны эрэмбээр зодоглуулна гэнэ. Мөн Бөхчүүд, цэц, засуулууд найман хоног тусгаарлагдаж, бэлтгэл сургуулилалтад хамрагдах аж. Улсын онцгой комиссоос зохих заавар, зөвшөөрөл авснаар телевизийн дөрвөн сувгаар барилдааныг шууд дамжуулна хэмээн Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.