Улсын их дэлгүүр, 75 дугаар сургууль, АПУ компани, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын уулзвар зэрэг газрын явган хүний гарцад хараагүй хүмүүст зориулсан дуут дохиог ЗТХЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран суурилуулсан байна. Мөн төмөр замын үйлчилгээний чиглэлээр зорчигчийн 482 дугаар вагоныг МNS 5876:2012 стандартыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тоноглосноор тэргэнцэртэй иргэд төмөр замаар хүндрэлгүй, ая тухтай аялах боломж бүрдлээ.