ЗТХЯ, ШУТИС, ХААИС, ҮБХИС, ТЗДС зэрэг газрууд өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт:
- Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс зам, тээврийн чиглэлээр суралцаж байгаа оюутан болон амжилттай төгссөн суралцагчийг зам, тээврийн салбарт ажиллах болон дотоод, гадаадад үргэлжлүүлэн суралцах, дадлагажуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх,
- салбарт тулгамдаж буй асуудлаар судалгаа, шинжилгээний ажил боловсруулахад хамтран ажиллах,
- их, дээд сургуулиудад зам, тээврийн салбарын чиглэлээр магистр, доктор зэрэг горилох судалгааны ажлын сэдвийг санал болгож, хамтран ажиллах зэрэг ажлыг тусгажээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Ийнхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр тус салбарт мэргэшсэн, чадварлаг, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц зам, тээврийн салбарын боловсон хүчнүүд бий болох ач холбогдолтой" гэв.