Боловсролын салбарт 800 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 405 барилгын ажил явагдаж буй. Одоогоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 124 сургууль, 133 цэцэрлэгийн барилгын ажил хийж байгаа юм. Тэгвэл энэ онд 140 орчим барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй хэмээн албаныхан мэдээллээ. Мөн гадаадын зээл тусламжаар 20 гаруй сургууль, цэцэрлэг барьж байгаагаас 5 цэцэрлэг, 5 сургуулийн барилга энэ онд ашиглалтад орно гэнэ.
Ташрамд дурдахад, сургууль, цэцэрлэгийн 123 хуучин барилга байгууламжийн их засварт 18 орчим тэрбум төгрөг төсөвлөн, гүйцэтгэж буй аж.