Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Хот тохижилтын газрынхан энэ жил нийслэлийн 24 байршилд 195 мянган цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Одоогийн байдлаар 18 байршилд суулгацаа байрлуулсан бөгөөд энэ сарын 24-ний дотор тус ажлыг дуусгана хэмээн албаныхан мэдээллээ. Ташрамд дурдахад, цаашид Маршалын гүүр, Энхтайваны гүүр, Ленин клубээс Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын хайс зэрэг газарт савтай цэцэг байрлуулна гэнэ.