Сүхбаатар дүүргийн XII хороонд бага, дунд сургуулийн барилга угсралтын ажил эхэлж, гүйцэтгэгдэх шатандаа явж байна. Энэхүү сургуулийн барилга нь гурван давхар, 720 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгдсөн юм.
Тус хороонд улсын сургууль байхгүй бөгөөд сургуулийн насны 1471 орчим хүүхэд амьдардаг аж. 720 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм. Зураг төслийг гүйцэтгэгчээр “Ньюкон”, гүйцэтгэгч байгууллагаар “Дарцагт ноёд групп” ХХК ажиллаж буй хэмээн албаныхан мэдээллээ.