Ковидын түр хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээ, ДЭМБ-ын зөвлөгөөний талаар хэлэлцсэн юм. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Нөхцөл байдал хүнд байна, бид бүх боломж бололцоог дайчлан ажиллаж, шаардлагатай санхүүжилтийг яаралтай гарах хэрэгтэй. УИХ-ын тухай хуулийн 24-р зүйлд заасны дагуу цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцүүлнэ. Амжихгүй бол ирэх долоо хоногт хэлэлцүүлнэ” гэв.