Барилга, хот байгуулалтын сайдын 118 дугаар тушаалаар тус салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж, анхдугаар хурлыг зохион байгууллаа. Зөвлөлийн анхдугаар хурлаар энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна. Энэхүү зөвлөл нь барилга, хот байгуулалтын салбарын залуучуудад ажиллах, амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд салбар дундын уялдааг хангах, төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд шинэ үеийн үзэл бодол, идэвх санаачилгыг дэмжих, үэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулах гэнэ.
Тус зөвлөлийн даргаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (ББМҮБХЗГ)-ын Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэс (БМҮХ)-ийн дарга Д.Батзориг, Дэд даргаар тус яамны Бодлого, төлөвлөлтийн газар (БТГ)-ын Орон сууц, санхүүжилтийн хэлтэс (ОССХ)-ийн дарга Э.Батболд нар томилогджээ.