Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутны дотуур байрыг Налайх дүүргийн наймдугаар хороонд барьж буй. Тус таван давхар барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавьж байна.
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь нийслэлийн Налайх дүүрэгт байрлаж буй Монголын анхны хотхон бүхий сургууль юм. Тус хотхонд оюутнуудын сурч боловсрох бүхий л орчин, нөхцөлийг бүрдүүлсэн. Сургалтын танхим, лаборатори, судалгааны тоног төхөөрөмж, оюутны дотуур байр, чөлөөт цагаа өнгөрүүлдэг булангууд, номын сан, цайны газар болон дасгалын өрөөнүүд зэргийг цогцоор нь төлөвлөжээ. Ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Химон констракшн” ХХК ажиллаж буйг албаныхан мэдээллээ.