УОК өнөөдөр 15 цагаас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдана. Учир нь сүүлийн өдрүүдэд халдварт өвчин өдөрт 2000 давж илэрч байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцэх, үгүйг сайн мэдэхгүй байна. Харин үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор шуурхай хурал хийх гэж байгааг хэлэв.