Жижиглэнгийн шатахууны үнэ маргаашаас 600 төгрөгөөр үе шаттай нэмэгдэх тухай мэдээлэл гарч буй. Тодруулбал, шатахуун үйлдвэрлэгч зарим компаниуд маргаашаас А-92 шатахууны үнийг литр тутамд нь 600 төгрөгөөр нэмэх болсон тухайгаа Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд мэдэгдсэн байна. Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтнээс тодруулахад, “Эл асуудлыг албаныхан хэлэлцэж байгаа, тодорхой шийдвэр гаргаагүй байна” гэв.