Цаг уурын байгууллагаас өнөөдөр буюу 11-ний байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Орхон, Алтай нуруунаас эхтэй Сагсай, Харбут, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 сантиметрээр нэмэгдэж, Орхон, Хараа, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж, Онон, Халх, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-35, Хүдэр, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 25-50 см даван хүчтэй үерлэсэн байна.
Маргааш буюу 12-нд Туул гол Алтанбулаг, Хараа гол Дархан, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 10-35 см нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.
Иймд дээр дурдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам, гарцаар зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.