Сонгуулийн санал хураах өдөр болон нийтээр тэмдэглэх баяр, ёслолын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Энэ жишгээр өнөөдөр нийслэл хотод дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Маргааш буюу Пүрэв гаригаас хязгаарлалт хэвийн горимд шилжиж, 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Сонгуулийн энэ өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй.