Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин, ажлын байр зэрэг асуудлыг шийдэх бодлого хэрэгжүүлэх үүргийг албаныханд өгсөн. Үүнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр хууль боловсруулж, Засгийн газарт танилцуулах.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлд "25-аас дээш ажилчидтай аж ахуйн нэгж, байгууллага нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний орон тоотой байх" гэж заадаг. Хэрвээ дээрх шаардлагыг биелүүлэхгүй бол тодорхой хэмжээний татвар төлдөг юм. Тэгвэл ерөнхий сайд албан байгууллагуудыг татвар төлөхөөс илүүтэй заавал нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулдаг байхын уриаллаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын ажлын албанд Түгээмэл хөгжил төвийн ажилчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Ч.Ундрахбаяр орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ.
- Орон нутагт баригдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилгын ажлыг энэ жил дуусгаж, ирэх жилээс ашиглалтад оруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.