Улсын Дээд шүүхийн нийт шүгчийн хуралдаанаар “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг өнөөдөр хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул асуудлыг зохих журмын дагуу дахин нээлттэй зарлаж, хэлэлцэхээр тогтлоо.