Сүүлийн 24 цагт 1177 иргэнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 867, орон нутагт 310 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд манай улсын хэмжээнд 66443 боллоо.
Мөн хугацаанд халдварын улмаас 63 настай эмэгтэй, 34 настай эрэгтэй нар халдварын нэн хүнд хэлбэрээр энджээ. Харин халдвар авсан 300 иргэн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 54081 болж өсөв.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй 6253 хүн байгаагаас 3743 хүний биеийн байдал хөнгөн, 1868 нь хүндэвтэр, 515 нь хүнд, 130 хүний биеийн байдал маш хүнд байна. Хөнгөн хэлбэрээр өвдсөн 5773 иргэн гэрээр эмчилгээ, үйлчилгээг авч байна.