Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар, Гавьяат болон төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.Жаргалсайхан нарт Хөдөлмөрийн баатар цол олгов.
Мөн дээрх төслийг хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын багийн нэр бүхий хүмүүст Гавьяат цол хүртээсэн юм. Тодруулбал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Улаанбаатар БҮК” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Нямхүү, “Мах импекс” ХХК-ийн ахмад ажилтан Ж.Сүхболд нарыг, Гавьяат багш цолоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмад багш Ж.Тангад, Монголын залуу багш нарын холбооны зөвлөх багш Д.Цэдэнпил, Гавьяат барилгачин цолоор “Бидний зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Алтангэрэл, “Түм арвижих” ХХК-ийн захирал Б.Болд, Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, хошууч генерал П.Доржсүрэн, зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, хурандаа Ц.Ганхөлөг, ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Энхбаяр, “Арц суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Алтансүх, “Би Би Би сервис” ХХК-ийн захирал Н.Батбаяр, “Өрнөлком” ХХК-ийн захирал Ж.Шажинбат, Гавьяат тээвэрчин цолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Р.Батсүх, Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн ачаа тээврийн бүлгийн жолооч, ахлах ахлагч Б.Мөнхтөр, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал, Улаанбаатар татах хэсгийн инженер Х.Сүрэнжав, “Айсвн” ХХК-ийн захирал Д.Туяа нарыг шагнасан юм.
“ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛЛАА
Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч Ч.Эрдэнэ, МЗЭ-ийн гишүүн Э.Хархүү, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ахмад настан Т.Элбэгдорж, Гавьяат эмч цолоор Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн орлогч, хурандаа Г.Наранхүү, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч К.Хымбат, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор “Ситинэтком” компанийн зөвлөх П.Улаанхүү, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Баатар, Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Э.Пүрэвжав, Химийн технологийн хүрээлэнгийн ажлын удирдагч П.Одонмажиг, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч С.Батболд, сувилагч А.Сольхүү, Гавьяат эдийн засагч цолоор “Партизан тэнхлэг” ХЗХ-ны захирал Ч.Даваасамбуу нарыг шагналаа. Сүхбаатарын одонг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн суурь бүтэц хариуцсан орлогч дарга Константин Ремович Белош, нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостных, ЗХЖШ-ын ахмад ажилтан, бригадын генерал М.Хүрлээ нарт хүртээв.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга Чингэлтэй дүүргийн 425, Налайхын 136, Хан-Уулын 566, Багануурын 80, Багахангайн 20, Төв аймгийн 392 ээжид “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулав.
УНААЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЮУНЫ ТҮРҮҮНД АНХААРАХЫГ ЗАХИВ
Түүнчлэн Үндэсний баяр наадмын тухай хуулийн болзол хангасан уяачдад цол хүртээлээ. Энэ удаа Монгол Улсын тод манлай тав, манлай 22, алдарт 26 уяач төрсний дотор нэг эмэгтэй байсан нь Э.Цолмон юм. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил уяачдад цол олгоогүй билээ. Тод манлай уяач цолыг Завхан аймгийн Яруу сумын харьяат Д.Дагвадорж, Цагаанхайрхан сумын харьяат Д.Чулуунбат, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Т.Ихбаяр, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Н.Хүрлээ, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ч.Цэрэнбат, Манлай уяач цолыг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат П.Алтансүх, Ховд аймгийн Дарви сумын харьяат Ү.Атарсайхан, Цэцэг сумын харьяат Н.Баасанжав, Чандмань сумын харьяат Б.Ерөөлт, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Батхүү, Т.Эрдэнэбулган, Баян сумын харьяат Б.Нямжав, Зуунмод сумын харьяат Ч.Сугар, Сэргэлэн сумын харьяат С.Эрдэнэбат, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Х.Бадамсүрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат З.Батбаяр, Уянга сумын харьяат Ч.Бямбасүрэн, Баян-Өндөр сумын харьяат М.Мөнхбат, Есөнзүйл сумын харьяат П.Сэргэлэн, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Г.Батболд, Шинэ-Идэр сумын харьяат Д.Ганхуяг, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Б.Баярдорж, Дундговь аймгийн Хулд сумын харьяат Б.Баярсайхан, Дэлгэрцогт сумын харьяат Ц.Цэрэнбал, Өлзийт сумын харьяат Д.Эрболд, Хулд сумын харьяат Ж.Эрдэнэтөгс, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Ч.Махбал, Бууцагаан сумын харьяат Б.Цэдэв, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Ууганбаяр, Алдарт уяач цолыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат М.Алтан-Очир, Сүхбаатар дүүргийн харьяат Х.Улам-Өрнөх, Э.Цолмон, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Г.Ариунболд, Тарагт сумын харьяат Ч.Хишигбаатар, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Ц.Батболд, Сэргэлэн сумын харьяат Э.Баянзул, Алтанбулаг сумын харьяат Д.Ганзориг, Баянцогт сумын харьяат Ч.Отгонбаяр, М.Цэрэнжав, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөр, Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Г.Бат-Эрдэнэ, Орхон аймгийн Жаргалант сумын харьяат Х.Баярсайхан, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Т.Ганболд, Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэн, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Т.Ганзориг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат С.Гантөмөр, Халзан сумын харьяат Р.Мөнхтөр, Эрдэнэцагаан сумын харьяат Э.Мөнх-Эрдэнэ, Баруун-Урт сумын харьяат Г.Чинзориг, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнххуяг, Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат Ч.Содном, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Х.Түмэнбаяр, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзориг нарт олгосон юм. Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч “Нэг талаас уламжлал, морин уралдааны нөхцөл, боломж, нөгөө талаас хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн болон санхүүгийн асуудал мөргөлддөг. Энэ эрхэм цолныхоо хариуцлагын хүрээнд унаач хүүхдийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд юуны түрүүнд анхаарч, бусдад үлгэр жишээ байхыг үүрэг болгож захья. Үндэсний баяр наадамтай холбоотой авлигын үйлдлийг өв соёл, ард түмний итгэл үнэмшлийн эсрэг гэмт үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй” гэв.
Бэлтгэсэн: Б.Уран