Иргэд хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Улмаар даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, урамшуулал авдаг. Даатгуулагч нь ЭМДЕГ-тай гэрээт рашаан, сувилалд нэг удаад таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд ЭМД-ын сангаас 250 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой.
Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг www.emd.gov.mn хаягаар орж үзэх боломжтой юм байна.