Манай улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн Монгол улсаас гарах бүр “гарах-орох” зориулалтын визийг авч байсан нь гадаадын иргэдэд багагүй хүндрэл үүсгэж байсан байна. Тэгвэл Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “гарах-орох” зориулалтын визийг халж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр байнга оршин суугч хоёр болон олон удаагийн визтэй гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаандаа гараад буцаж ирэх тохиолдолд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй болсон байна.
Тодруулбал, оршин суух зөвшөөрлийнхөө хугацаанд дахин виз мэдүүлэх шаардлагагүйгээр оршин суух үнэмлэхээ үзүүлээд хилээр нэвтрэх боломжтой болжээ.