Манай улсын цахим тоглоомын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг PUBG, DОТА-2, GSGO зэрэг тоглоомыг ЦЕГ, МЭСҮТ-өөс хаалгах хүсэлт гаргасан гэх мэдээлэл цахимд нийтлэгдсэн. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү "Цагдаагийн алба хаагч бүрэн судлагдаагүй, алдаатай мэдээлэл өгсөн байна. PUBG DOTA зэрэг тоглоомыг хаах саналыг ЦЕГ-аас гаргаагүй. Харин цахим орчинд бага насны хүүхдийг садар самуун үйлд уриалсан, хүчирхийлэл сурталчилсан, өсвөр насны хүүхдүүд дунд үүссэн цахим бүлгэмүүдийг цагдаагийн байгууллагаас олж илрүүлэн хаах санал илгээсэн" гэж мэдээллээ.