Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс олгоно. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, бусад хөнгөлөлтүүдийг энэ сарын 15-наас олгож эхлэх юм.
Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн.
Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн зургаадугаар сарын олголтын дараах хуваарийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан байна.