Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үйл явцын талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Тодруулбал,
- Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлын гүйцэтгэл 85.43 хувьтай явж буй. Мөн тэнд 18 ажилчин, 14 техник тоног төхөөрөмж ашиглаж байгаа гэнэ.
- Харин Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажлын гүйцэтгэл 76.65 хувьтай байгаа бөгөөд тэнд 177 ажилчин, 99 техник тоног төхөөрөмж ашиглан ажиллаж буй аж. Ажлын талбайд суурь, хучилт, хоолойн чулуун өрлөг, далангийн хажуу налуу, хөвөөний засварын ажил хийгдэж байна.
- Мөн Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын ажлын гүйцэтгэл 81 хувьтай байгаа бөгөөд тус газар 61 ажилчин, 42 техник тоног төхөөрөмж ашиглаж буй. Ажлын талбайд суурь, хучилт, хоолойн чулуун өрлөг, далангийн хажуу налуу, хөвөөний засварын ажил хийгдэж байна хэмээн албаныхан мэдээллээ.