Монгол Улсын ХХЕГ, ОХУ-ын ХАБА-ны Хилийн алба хооронд 2021-2024 онд хамтран ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол Улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан "Халхын гол-эр зориг хамтын ажиллагааны хил хязгаар” номын нээлт, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөөх тэмцэлд халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, амь эрсэдсэн Оросын хилчдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, цэцэг өргөх ёслолын ажиллагааг ХХЕГ-аас зохион байгуулсан аж. Номын нээлт, дурсгалын хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээнд ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, хурандаа Г.В.Соленков, хилийн 0198, 0132, 0306 дугаар ангиудын захирагч нар, орон нутгийн удирдлага, Халхгол суман дахь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл, ахмад хилчид оролцлоо.