1988 онд Дэлхийн эрүүл мэндийн ассемблейн 32 дугаар чуулганаас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор 05 сарын 31-ны өдрийг “Тамхины эсрэг Дэлхийн өдөр” болгон зарласан бөгөөд жил бүр тодорхой уриатайгаар тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “ТАМХИНААС ГАРАХААР ШИЙД” уриатайгаар тэмдэглэж байгаа бөгөөд Соёлын яам, мэргэжлийн урлагийн байгууллагууд тамхинаас татгалзаж, өөрийгөө болон бусдыг хордуулахаа зогсоохыг уриалж байна. Ташрамд дурдахад, Монгол Улс тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчин эмгэгээс хүн амаа сэргийлэх зорилгоор “Тамхины хяналтын тухай хууль”-ийг батлан хэрэгжүүлж буй.