БНХАУ-ын Ухань хотын лабораторид ажилладаг эрдэмтний эхнэр 2019 оны 12-р сард, цар тахал эхлэхээс өмнө COVID-19 өвчнөөр нас баржээ. Энэ тухай “Daily Caller” мэдээллийн сайт эх сурвалжийг дурдан мэдээлэв.
Хятадын эрх баригчид тухайн эмэгтэйн үхлийн талаар мэдэж байсан ч вирус хүмүүсийн дунд тархаж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөлгүй бүтэн нэг сар болсныг АНУ-ын Төрийн департаментад коронавирусийн гарал үүслийг судлах бүлэгт ажиллаж байсан Дэвид Ашер хэлсэн байна
Өмнө нь Ухань хотын лабораторийн гурван ажилтан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард буюу өөрөөр хэлбэл халдварын анхны батлагдсан тохиолдол гарахаас өмнө COVID-19-тэй төстэй шинж тэмдэг бүхий эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл гарсан юм.
Мөн Их Британийн тагнуулын алба цартахалыг Ухань хотын судалгааны лабораторийн коронавирус алдагдсанаас эхэлсэн гэсэн хувилбарыг үгүйсгэхгүй байгааг “Sunday Times” сонин тус байгууллагын эх сурвалжаас иш татан мэдээлэв.