Нэр дэвшигч Хүрэлсүх, Энхбат, Эрдэнэ гурвын мөрийн хөтөлбөрийг шинжилж үзлээ. Хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол 6 жилийн дараахь үр дүн, өгөөжийг мөрийн хөтөлбөөрс хайв. Тэгэхэд:
У.Хүрэлсүх “Хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол 6 жилийн дараа гэхэд Өрх бүрт орон сууц хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлж дууссан байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд сумдад цахилгаан, дулаан, ус зэрэг дэд бүтцийг шийдсэн байна” гэжээ.
Д.Энхбат “Хэрвээ Ерөнитйлөгчөөр сонгогдвол 6 жилийн дараа гэхэд Монгол Улсын гадаад өрийн асуудлыг шийдсэн байна” гэж хөтөлбөртөө тусгажээ.
С.Эрдэнэ “Хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол 6 жилийн дараа гэхэд монголчууд Европын холбооны гишүүн улсууд руу визгүй зорчдог болсон байна” гэжээ.
Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх өрхт бүрт орон сууц, харин Д.Энхбат гадаад өр шийдэх, С.Эрдэнэ болохоор Евродын улсууд руу визгүй зорчуулахыг мөрийн хөтөлбөртөө амлажээ. Байр, өр, виз гурваас таны амьдралд аль нь чухал вэ? Би хувьдаа байрыг сонгоно. Гэхдээ бас Европ руу визгүй зорчдог болмоор л байна. Харин улстөрчдийн тавьсан, ард түмэндээ өгөөжгүй зарцуулсан гадаад өрийг өөрийнхөө татвараас төлүүлэхийг дэмжихгүй.