“Монголюньс” группийн ажилтан Д.Бямбасүрэн өнөөдөр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа. Тэрбээр, СЭЗИС-ийг 2009 онд нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд тус газар ажиллаж эхэлсэн юм. Б.Бямбасүрэн “Санхүүгийн албаны дарга Б.Халиун эгч минь үргэлж тусалж, дэмжээгүй бол, мөн авга ах Ц.Балдорж энэ группийг үүсгэн байгуулаагүй бол би өнөөдөр энэ шагналыг хүртэхгүй байлаа” хэмээв.
Санхүүгийн албанд 12 жил ажиллаж, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнуулсан танд баяр хүргэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.