Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын нэг, суурин 56 цэг ажиллана. Эдгээр цэгт 117 багийн 767 эмч, ажилтан ажиллаж, 15,915 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 916, II тунд 19,713 буюу нийт 20,629 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.2 хувь буюу 945,841 нь I тунд, 71 хувь буюу 677,257 нь II тунд хамрагдлаа.