Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр хэдий ч дархлаажуулалт болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллана. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурван, явуулын гурван шинжилгээний цэг ажиллана.Үүнд: -Баянгол дүүрэг: 96 дугаар цэцэрлэг
-Сүхбаатар дүүрэг: 143 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүрэг: 74 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг: “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
-Сонгинохайрхан дүүрэг: Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
-Хан-Уул дүүрэг:Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд коронавирусийн эсрэг шинжилгээ авна.