ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасаг жилдээ 110 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлж ажилладаг. Энэ тасгийн эмч ажилчдын амрах өрөөг сайн санаат хүмүүс нэгдэн засч тохижуулжээ. Тодруулбал, Иргэдийн чин сэтгэлийн өргөл, хандиваар цар тахлын хүнд нөхцөлтэй нүүр тулж ажиллаж ирсэн ХӨСҮТ-н эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад зүрх сэтгэлийн талархлаа илэрхийлэхийн ялдамд тэдэндээ урам зориг бэлэглэж баярлуулах зорилготойгоор 11 сая төгрөгний хандив тусламжаар “Амралтын Өрөө”-г бүрэн завсарлан байна.
Өмнө:
Дараа: